Аварга Г.Эрхэмбаяр, заан Н.Жаргалбаяр нар ӨВДӨГ ШОРООДЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. 

Өмнөх даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодсон тул энэ даваанаас зүүний магнайг Даян аварга Н.Батсуурь тэргүүлж эхэллээ. 

Дөрвийн давааны эхэнд Улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн харьяат, "Ховд" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн арслан Ганбаатарын Ганхуягт өвдөг шороодлоо. Г.Ганхуяг 1996 онд төрсөн. 170 см өндөр, 92 кг жинтэй. 2013 онд Сумын заан, 2018 онд Аймгийн арслан цол тус тус хүртэж байжээ. 

Аварга Г.Эрхэмбаярын хувьд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх Д.Эрдэнэтулгад өвдөг шороодлоо. 

Начны өмнөх даваанд аймгийн арслан цолтой 25 бөх зодоглож байна.

Гурвын давааны дүйзийг ЭНД ДАРЖ харах боломжтой. 

ДӨРВИЙН ДАВАА
 

  1. Н.Батсуурь (Дая.а) - Н.Баяржаргал (А.а)
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. Г.Эрхэмбаяр (У.ав) - Д.Эрдэнэтулга (А.а)
  4. С.Мөнхбат (У.ав) - Л.Энхтүвшин (А.а)
  5. О.Хангай (У.ав) - У.Батгэрэл (А.а)
  6. Ц.Содномдорж (У.ар)  - Г.Жамбалдорж (Ц.а)
  7. Б.Орхонбаяр (У.ар) - Д.Алтанцоож (А.а)
  8. Б.Гончигдамба (У.г) - Т.Сайханжаргал (А.а)
  9. Ө.Бат-Орших (У.г) - Н.Дашдаваа (А.а)
  10. М.Бадарч (У.г) - Я.Бумбаяр (А.а)
  11. Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Бат-Орших (А.а)
  12. Н.Жаргалбаяр (У.з) - Д.Тогтохжаргал (А.а)
  13. М.Өсөхбаяр (У.з) - Л.Батсайхан (А.а)
  14. Б.Батмөнх (У.з) - А.Нармандах (А.а)
  15. Д.Анар (У.з) - Г.Дармаажанцан (А.а)
  16. Б.Бат-Өлзий (У.з) - Э.Мөнхжаргал (А.а)
  17. Б.Серик (У.з) - Т.Довчинсэмбээ (А.а)
  18. М.Лхагвагэрэл (У.з) - Т.Дүүрэнсаран (А.а)
  19. Н.Золбоо (У.х) - Г.Төрмөнх (А.а)
  20. Б.Зоригтбаатар (У.х) - Л.Отгонбаатар (Ц.а)
  21. Т.Баасанхүү (У.х) - С.Сүхбат (А.х.а)
  22. Л.Лха-Очир (У.х) - Б.Баянмөнх (А.х.а)
  23. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Н.Өсөхбаяр (А.х.а)
  24. Х.Гантулга (У.х) - О.Наранбаатар (А.х.а)
  25. Д.Бат-Эрдэнэ (У.х) - Э.Ууганбаяр (А.х.а)
  26. Б.Цэдэнсодном (У.х) - Э.Батмагнай (У.н)
  27. Ш.Пүрэвгарьд (У.х) - Э.Энх-Амгалан (У.н)
  28. Г.Бадрах (У.х) - Ц.Сандагдорж (У.н)
  29. Ц.Бямба-Отгон (У.х) - Х.Цогтгэрэл (У.н)
  30. Э.Даш (У.н) - Т.Дүгэрдорж (У.н)
  31. Д.Амарсайхан (У.н) - Д.Хүдэрбулга (У.н)
  32. Б.Чимэдвандан (У.н) - Г.Ганжад (У.н)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top