Тунасан арслангуудын барилдаанд О.Наранбаатар давлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. 

Гурвын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Н.Намнансүрэн нарыг хэн ч амлалгүй тунаж, барилдсан. Энэ барилдаанд аймгийн хурц арслан О.Наранбаатар өрсөлдөгчөө давж, дөрвийн даваанд үлдлээ. 

Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга зодоглосон. 

Гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргаас бусад аваргууд даваагаа ахиуллаа. Улсын арслан цолтнуудаас Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва нар өвдөг шороодож, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр арслангууд гурав давлаа. 

Харин Улсын гарьд цолтнуудаас М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар өвдөг шороодож, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, М.Бадарч нарын гарьдууд даваагаа ахиулаад байна. 

Улсын баяр наадамд зодоглосон Улсын заан цолтнуудаас Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж, Б.Соронзонболд нар энэ даваанд өвдөг шороодсон бол Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр,М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик нар учраа бөхөө давж, дараагийн даваанд шалгарч үлдээд байна.


ГУРВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Г.Өсөхбаяр (Дар.ав) – Э.Мөнхжаргал (А.а)
  2. Н.Батсуурь (Дая.а) – Ч.Хасчулуун (А.з)
  3. П.Бүрэнтөгс (У.ав) - Ё.Эрдэнэжаргал (А.х.а)
  4. Г.Эрхэмбаяр (У.ав) – А.Давааням (У.н)
  5. С.Мөнхбат (У.ав) – Э.Дарханбат (А.з)
  6. О.Хангай (У.ав) – Т.Түвшинтулга (А.х)
  7. Д.Мөнх-Эрдэнэ (У.ар) –  У.Батгэрэл (А.а)
  8. Ц.Содномдорж (У.ар) – Б.Баатархүү (А.а)
  9. Д.Ганхуяг (У.ар) – Л.Батсайхан (А.а)
  10. Х.Мөнхбаатар (У.ар) – Л.Отгонбаатар (Ц.а)
  11. Б.Орхонбаяр (У.ар) – Б.Батзориг (А.а)
  12. Р.Пүрэвдагва (У.ар) – Н.Баяржаргал (А.а)
  13. М.Баяржавхлан (У.г) – Д.Алтанцоож (А.а)
  14. Д.Рагчаа (У.г) – С.Сүхбат (А.х.а)
  15. Б.Гончигдамба (У.г) – Б.Хадбаатар (А.а)
  16. Ө.Бат-Орших (У.г) – Н.Хүрэлсүх (У.н)
  17. М.Бадарч (У.г) - Ш.Отгонтөгс (А.а)
  18. Ш.Жаргалсайхан (У.г) - Д.Тогтохжаргал (А.а)
  19. Ж.Бат-Эрдэнэ (У.г) - Т.Сайханжаргал (А.а)
  20. Б.Пүрэвсайхан (У.з) - П.Батхуяг (А.а)
  21. Н.Жаргалбаяр (У.з) - Ч.Энхмөнх (А.х.а)
  22. Ц.Мягмарсүрэн (У.з) - Б.Баянмөнх (А.х.а)
  23. Д.Баасандорж (У.з) - Н.Өсөхбаяр (А.х.а)
  24. М.Өсөхбаяр (У.з) - Ц.Бямба-Очир (У.н)
  25. Б.Батмөнх (У.з) - Л.Батзориг (У.н)
  26. Д.Анар (У.з) - У.Береке (А.х.а)
  27. Б.Бат-Өлзий (У.з) - Д.Ганцоож (А.а)
  28. Б.Серик (У.з) - П.Баярхүү (А.а)
  29. Б.Соронзонболд (У.з) - Я.Бумбаяр (А.а)
  30. М.Лхагвагэрэл (У.з) - Ц.Цогт-Эрдэнэ (А.а)
  31. Н.Золбоо (У.х) - Г.Гантулга (А.х)
  32. Б.Зоригтбаатар (У.х) - Э.Нямаа (У.н)
  33. Н.Батзаяа (У.х) - Г.Ганхуяг (А.а)
  34. Т.Баасанхүү (У.х) - Н.Намнан-Эрдэнэ (А.з)
  35. Л.Лха-Очир (У.х) - П.Эрхэмжаргал (А.а)
  36. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Ч.Эрдэнэсайхан (А.а)
  37. Ө.Даваабаатар (У.х) - Н.Дашдаваа (А.а)
  38. Б.Одгэрэл (У.х) - Г.Дармаажанцан (А.а)
  39. Х.Гантулга (У.х) - О.Үйтүмэн (А.х)
  40. Д.Бат-Эрдэнэ (У.х) - Д.Пүрэвдорж (А.з)
  41. Б.Цэдэнсодном (У.х) - Б.Бадамсүрэн (У.н)
  42. Ш.Пүрэвгарьд (У.х) - Э.Батсуурь (А.а)
  43. Г.Бадрах (У.х) - Ц.Мөнхбаяр (А.х.а)
  44. Ц.Бямба-Отгон (У.х) - Д.Төрболд  (А.х.а)
  45. Б.Эрдэнэхүү (У.н) - Т.Дүүрэнсаран (А.а)
  46. Ч.Батчулуун (У.н) - Б.Бат-Орших (А.а)
  47. Э.Даш (У.н) - Э.Даваажаргал (А.х.а)
  48. Б.Ганхуяг (У.н) - Г.Төрмөнх (А.а)
  49. Д.Амарсайхан (У.н) - Т.Пүрэвсүрэн (А.х.а)
  50. Э.Ванданцэрэн (У.н) - Г.Жамбалдорж (Ц.а)
  51. Б.Чимэдвандан (У.н) - С.Майнбаяр (А.а)
  52. Г.Ганжад (У.н) - Д.Ням-Очир (А.а)
  53. Д.Амаржаргал (У.н) - Д.Эрдэнэтулга (А.а)
  54. Д.Цэрэнтогтох (У.н) - Л.Энхтүвшин (А.а)
  55. Д.Хүдэрбулга (У.н) - Х.Очирхуяг (А.а)
  56. Т.Дүгэрдорж (У.н) - Э.Мөнх-Эрдэнэ (А.а)
  57. Х.Цогтгэрэл (У.н) - О.Түмэн (У.н)
  58. Ц.Сандагдорж (У.н) - Б.Батдорж (А.а)
  59. Б.Түмэндэмбэрэл (У.н) - А.Нармандах (А.а)
  60. Э.Сумъяабат (У.н) - Т.Довчинсэмбээ (А.а)
  61. Э.Энх-Амгалан (У.н) - Э.Мөнхбаатар (А.х.а)
  62. Б.Түвшинтөгс (У.н) - Э.Ууганбаяр (А.х.а)
  63. Э.Батмагнай (У.н) - М.Еркебулан (А.х.а)
  64. О.Наранбаатар (А.х.а) - Н.Намнансүрэн (А.а)

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top