ГОВЬ-АЛТАЙ | 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-д 4 сурагч 800 оноо авлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 1948 сурагч шалгалт өгч анхны онооны дундаж 38,51 оноо буюу 506,81 оноотой УЛСЫН ДҮНГЭЭР 9-Р БАЙРАНД орлоо.

НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ хичээлээр Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны Б.Түвдэндорж багшийн шавь 12а ангийн сурагч ОЛЗВОЙН ЭНХМЭНД, Халиун сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны П.Долгормаа багшийн шавь 12а ангийн сурагч АЛТСАНСҮХИЙН САРАНГЭРЭЛ улсдаа тэргүүлж 800 оноо авлаа.

БИОЛОГИ хичээлээр Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Цэцэгбадам багшийн шавь 12а ангийн сурагч НАРАНБААТАРЫН ЭНХЖИН улсдаа тэргүүлж 800 оноо авлаа.

МОНГОЛ ХЭЛ хичээлээр Бигэр сумын ерөнхий боловсролын сургуулийн А.Атарцэцэг багшийн шавь 12а ангийн сурагч БАТНАСАНГИЙН БУЛГАН-ЭРДЭНЭ улсдаа тэргүүлж 800 оноо авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top