Л.Оюун-Эрдэнэ: Говь-Алтайн Засаг дарга өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд татгалзахгүй гэсэн

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Ерөнхий сайдын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсонтой холбоотой ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.


-Говь-Алтай аймгийн Засаг даргыг ямар үндэслэлээр огцруулсан юм бэ?

-Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Өчигдөр цагдаагийн байгууллагатай холбогдож мэдээлэл авсан. Ажлын байран дээр архидан согтуурсан нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс энэ үндэслэлээр хариуцлага тооцсон. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Дараагийн Засаг даргыг томилогдох хүртэл Засаг даргын орлогчид албан тушаалыг гүйцэтгүүлэхээр үүрэг болгосон. Бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм байна гэж ойлгосон. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр багадаа хоёр долоо хоногийн хугацаа орно гэсэн.

-Архидан согтуурсан нь хүн амины хэрэгтэй яаж холбогдох вэ?

-Үүнийг цагдаагийн байгууллага тогтооно. Одоогоор Засаг даргын Тамгын газарт архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдоод байна. Өөрөөс нь лавласан. Өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэсэн.  

-Засаг дарга В.Рэнцэндорж тэнсэн харгалзах ялтай байсан юм уу?

-Түүнийг сайн мэдэхгүй байна. Иргэдийн хурлаар томилогдоод бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Засаг дарга. Одоо бол захирамжаар чөлөөлж байна.

-Түүнийг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа юу?

-Үүнийг цагдаагийн байгууллага шалгана. Нэгдүгээрт, Засаг даргын Тамгын газрын байр руу архи, согтууруулах ундаа оруулж Засгийн газрын журам зөрчигдсөн нь баримтаар нотлогдсон. Хоёрдугаарт, хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд хугацаа орно гэж цагдаагийн газраас хэлсэн. Багадаа 14 хоног гэсэн. Холбогдох хууль хяналтын байгууллага өөрсдөө мэдээлэл өгөх байх.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.57.92.95) 2020 оны 02 сарын 23

Huuliin baiguullaga shalgana.Zasgiin gazar avdag arga hemjeegee avsan baina.

0  |  0
Njuty(66.181.184.134) 2020 оны 02 сарын 21

Ар царам тэнэг ээ, Эрүүгийн хариуцлагыг хуулийн байгууллага шийддэг юм, ажлаас халж, иргэний түвшинд хуулийн байгууллагад шийлжүүлж байна гэж тэнэг толгойдоо тогтоож ав. Одоо цагдаа, прокурор,шүүх гэсэн дарааллаар явна.

0  |  0
Ар цармын сарьдаг(66.181.160.81) 2020 оны 02 сарын 21

Ёс зү гэж солиорно биз. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй юу МАНгаруудаа

0  |  1
Top