Хүүхдийн спортын VII их наадам Баянхонгор аймагт өнөөдөр нээлтээ хийнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

Баянхонгор аймагт өнөөдөр /2023.06.19/ Хүүхдийн зуны спортын VII их наадам 18:00 цагт нээлтээ хийх гэж байна. Нийт 10 өдөр үргэлжлэх энэхүү их наадамд есөн дүүрэг, 21 аймгийн 5000 гаруй хүүхэд спортын 23 төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сориход бэлэн болжээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын их наадам нь анх удаа орон нутагт болж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагааг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг харуулсан байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 21 аймаг есөн дүүргийн бүх тамирчин Баянхонгор аймгийн спортын талбайд зогсох юм.

Олимпын наадмын зохион байгуулалтаар нээлтийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ. Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top