Монголын дуучид Олон улсын уралдаанд Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII уралдаан тун удахгуй Москва хотноо болох аж.

Уг уралдаанд Монголын дуучид өнгөрсөн жилээс оролцож эхэлсэн. Ингэхдээ бүр тэргүүн байрын шагналыг хүртсэн билээ. Улсын филармонийн гоцлол дуучин, СТА Б.Дэлгэрбаяр гурван номинацид тэргүүн байр эзэлж, Гран при хүртэж, Монголын дуучдад амжилтын салхийг нь хагалж өгсөн бол энэ жилийн уралдаанд хоёрдугаар шатанд тунаж үлдсэн уран бүтээлчдийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Тэд ирэх сарын 15-23-ны өдрүүдэд олон орны дуулаачидтай Оросын хөгжмийн зохиолчдын ордны тайзнаа гарах гэж байна.

Манай уран бүтээлчид Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч  Бямбасүрэнгийн Шаравын Монголынхоо төдийгүй дэлхийн хөгжмийн сан хөмрөгт орсон бүтээлүүдийг эх хэлнээ эгшиглүүлэхээр мэдүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top