Истер арал: Галт уулын тогоонд хүн чулуу шинээр олдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

 

Чилийн Истер арлын Рано Рараку галт уулын тогоонд моаи хүн чулуу шинээр олджээ.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, хүн чулууг Рано Рараку галт уулын намгийн экосистемийг сэргээх төсөл дээр ажиллаж байсан Чилийн гурван их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн баг нээжээ. Нэгэн цагт галт уулын тогоонд нуур тогтсон байсан ба 2018 оноос эхлэн ширгэж эхэлсэн байна. 1.6 метр өндөр хүн чулуу тэнгэр харан хажуугаар унасан байжээ. Эл моаи галт уулын тогоонд анх удаа олдсон тул шинжлэх ухааны судалгааны ач холбогдолтой хэмээн эрдэмтэд онцолжээ.

Сүүлийн 200-300 жилд Рано Рараку галт уулын тогоонд тогтсон нуурын гүн гурван метрт хүрч байсан тул энэ хугацаанд моаи хүн чулууг тэнд байрлуулах боломжгүй байсан нь эрдэмтдийн сонирхлыг татаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(66.181.161.29) 2023 оны 09 сарын 11

Bye\n

0  |  0
Top