Археологичид Истер арлын аварга хүн чулууны нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

АНУ, Шинэ Зеланд, Чилийн археологич, хөрс судлаачдын хамтарсан баг эртний полинезчүүд Истер арал дээр моаи гэгч аварга хүн чулуунуудыг газрын үржил шимийг хамгаалдаг хэмээн итгэн босгодог байсан гэж үзэж байна.

Шинжилгээ, судалгааны явцад эрдэмтэд арлын зүүн хэсэг дэх Рано Рараку галт уулын хормойд байрлуулсан хоёр хүн чулууг судалжээ. Жоан Ван Тилбург судлаачийн хэлснээр, аварга хүн чулуунуудыг арлын хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, арвин ургац хураах зорилгоор босгосныг нотлох шинжлэх ухааны баримт олжээ.

Рано Рараку галт уул орчмын хөрсний дээжийг шинжилсний дүнд ургацыг нэмэгдүүлэхэд нэн чухал фосфор, кальци зэрэг элемент их хэмжээгээр агуулагддаг болохыг тогтоосон байна. Үүн дээр үндэслэн эрдэмтэд галт уулын бэл нутгийн иргэдийн хувьд хад чулуу олборлох эх үүсвэрээс гадна газар тариалан эрхлэхэд тохиромжтой үржил шим сайтай хөрсний эх үүсвэр байсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Эрт дээр үед үнэхээр энэ бүс нутагт төрөл бүрийн будаа тариа тарьдаг байсныг судалгаагаар тогтоосон байна.

Малтлагын ажил моаи хүн чулууны талаарх бидний төсөөллийг өргөжүүлж, эхэндээ мэдээжийн, тодорхой мэт санагдсан зүйлс тэс өөр байдаг гэдгийг ойлгуулж байна гэж Ван Тилбург онцолжээ.

Истер арал нь манай гараг дээрх хамгийн нууцлаг газрын нэг бөгөөд ойролцоогоор хоёр мянган жилийн өмнө полийнезчүүдийн гайхамшигт соёл иргэншил энд цэцэглэж байв. Эртний рапанауи хэмээх үндэстэн моаи хүн чулууг үлдээжээ. Истер арал дээр европчууд ирэхээс өмнө энэхүү нууцлаг соёл иргэншил үгүй болсон байна. Үүний учир шалтгааныг ой мод, ан амьтныг устган, амьдралын эх үүсвэр шавхагдсаны улмаас нутгийн омог хоорондын дайнтай холбон тайлбарладаг.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin.(202.21.119.218) 2019 оны 12 сарын 18

niitiin teebishvreer uilchluul tegvel beltgelee taivan setgel amar hiine. Yamar mashintai tursun bishee. \n

0  |  0
Batzandan(139.5.219.49) 2019 оны 12 сарын 17

Zerleguud

0  |  0
Top