Өглөөний мэнд!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Өнөөдөр 2023.02.28. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 07 цаг 36 минутад мандлаа. 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн нойрны өдөр, Олон улсын ховор өвчин, эмгэгийн өдөр бол   Финландад эртний Калевала туульсын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Словенийн алдарт сагсан бөмбөгч Лука Дончич, Ирландын жүжигчин Сара Болжер, Оросын супер модель Наталья Водянова, Канадын нэрт хоккейч  Эрик Линдрос, Италийн хөлбөмбөгч Дино Зофф, Чехийн топ модель Каролина Куркова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1854 – АНУ-ын Бүгд Найрамдах Нам байгуулагджээ.

1922 – Египет улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.

1935 – Америкийн химич Уоллес Карозерс нийлэг материалыг гарган авсан байна.

1940 – Сагсан бөмбөгийн тоглолтыг буюу Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн өрсөлдөөнийг анх удаагаа телевизээр дамжуулав.

1953 - Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.

1991 он – Персийн булангийн дайн дууслаа.

1997 - Ираны хойд хэсэгт газар хөдлөсний улмаас 3,000 хүн амь насаа алдав.

1998 – Косовогийн дайн эхэлжээ.

2004 - Монгол хэлний анхны википедиа нээгдсэн.

2013 - Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр хэргэмээсээ татгалзав.

Өнөөдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авах, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top