Алтан-Овоо, Шилийн Богдыг бохирлогчид оо, шуналаа захир, сэтгэлээ ариусга

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Шинийн 8-ны нарыг Шилийн Богдоос харахаар хийморь лүндаа нь дээшлээд жигүүр ургачихдаг юм шиг сэтгэгчид олшроод жил жилийн өдийд 20, 30 мянгаараа тийшээ зорьж очдог болоод удлаа. 2010 оны үеэс “Хоёр мянган жийп очиж гэнэ”, “Хүмүүс тал бүрээс ирж байна мөн ч шүншигтэй нутаг юм” гээд л шуугиж эхэлснээр энэ тоо нэмэгдсэн.

Манай сүхбаатарынхан ч хөөрцгөөж, хөл алдацгаасан. Ирж буцах зочид даварсаар машинаа бэлд нь тавиад явган мацдаг байснаа одоо бүр машинтайгаа орой дээр нь давхиад гардаг болсон байна лээ. Сүүлдээ цадигаа алдаж, эмс хүүхнүүд Шилийн Богдын оройд эрчүүлтэй архи ууснаа гайхуулж, бас нэг хүүхэн Алтан Овооны оройд сайдтай хөтлөлцөж гарснаараа сайрхаж байгаа дуулдсан.

Олны хөлд талхлагдсан Дарьганга нутаг цөлжилт, элсний нүүдэлд дарагдаж, шүтээн болсон уул, овооны оройд овоолсон идээ шүүс, тос ааруул,боорцог өмхийрч, өт язганах болсон. Юун буян, юун хийморь лүндаа сэргэх вэ, сэтгэл гутаж, нүд хальтрам байдал бий болсон. Түмний хир буртагт бузарлагдсан Ганга нуур ширгэж, тэжээн тэтгэж байдаг 21 булаг нь бүгд амь тавилаа.

Хуран чуулдаг хун шувууд нь цөөрч, ирсэн цөөн хэд нь ганганах бус гаслантайгаар гонгинож хэдэн оныг үдлээ. Ирсэн  хүн  болгон нэг литр  сүү өргөлөө гэхэд хэчнээн тонн сүү өргөсөн нь лавтай. Бараг Ганга нуур сүүн далай болдог бол тийм болтол өргөсөн, тэгээд юу үлдэв, Ганга нуур ширгэсэн. Овоолох юм бол бараг Шилийн Богд, Алтан-Овооноос өндөр болчих хэмжээний архины шил, хог хаягдал хаялаа, нутаг цөлжиж, ургамал ногоо, бичил биетэн, амьтны аймгийг устгалаа. Сум, нутаг хөгжсөнгүй. Хүмүүсийн амьдрал ч дээшилсэнгүй. Одоо болиоч ээ, Нэг удаа ч болов өнжөөч. Очсон нэг нь сүү өргөхгүй, элдэв боорцог, тос тавихгүй зүгээр мөргөөд буцаач.

Уул овоо өмхийрүүлсэн хүмүүсийн хийморь лүндаа юу нь сайн байхав дээ. Уул овооны эзэн савдаг уурлаад нүүрээ бууруулах биз. Ариун цэвэр, байгаль орчны бохирдол талаасаа үнэхээр хэтэрлээ. Аймаг болоод сумынхан ИТХ-аараа журам гаргаж, сүү, элдэв зүйлс өргөж байгаа гаруудад эхлээд анхааруулаад дараа нь торгодог болбол таарна.  Ууланд очиж, сүү өргөж байхаар шуналаа захирч, сэтгэлээ ариусга. Сэтгэл чинь бохир бол бүх юм чинь бохир гэсэн үг дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(103.161.242.153) 2023 оны 03 сарын 05

Өргөл биш энэ бол доромжлол үүнийхээ шанг хүртэх л болно.

0  |  0
Zochin(202.9.46.99) 2023 оны 02 сарын 28

Bytkye mongolchuudaa!baigali buzarlaj hog novsh ovoolj ymhiiryyleed uuduu yavah uu ta nar??

0  |  0
Иргэн(66.181.177.118) 2023 оны 03 сарын 01

Яаж ч хэлээд оылгохгүй малууд л даа. Орчин тойрнооибохирдуулж, хог новш овоолж байгаагаа ёс уламжлал гэж тэнэгтэнэ. Нисэх буудлын шал ханыг ч сүүгээр будаж завуулаад түүнийгээ зөвтгөж эргүүтэж сүү өргөх ёстой ч гэх шиг. Бусад улсууд ингэж заваартаж тэнэглэхгүй харин ч цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч бхад

1  |  0
энэ үнэн(103.212.119.158) 2023 оны 02 сарын 28

ШАРЫН ШАШНЫ МУНХРУУЛГАД БҮР САЙН АВТАЖ СЭТГЭЛЭЭ УЛАМ БУЗАРЛА. ТЭГЭЭД БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ БУЗАРЛАЖ ӨӨРИЙГӨӨ БУЗАРЛАЖ АДАГ СҮҮЛДЭЭ ТЭР БУЗРААСАА БОЛООД ӨӨРСДӨӨ БУГ БОЛНО. ТӨВДИЙН МУНХРУУЛГА ШАШНЫГ БҮР САЙН ШҮТЭЖ БҮР ЭРГҮҮ ТЭНЭГ БОЛ, ЭР ЭМГҮЙ ЭНЭ НҮГЭЛТ ХАР ТАМХИЙГ САЙН ТАТ, ТЭГЭЭД МАНСУУРЧ ТОНИЛЦГОО. ТӨВДИЙН ХОЙНООС ОРЖ ДЭЛХИЙН УЛ БОЛ МОНГОЛЧУУД ШАШНАА САЙН ШҮТЭЖ МУНХАР МУНХАР МУНХАР ТЭГЭЭД ЯАДГИЙГ НЬ БИЕ ДЭЭРЭЭ ХАР ҮЗ

0  |  0
Зочин(192.82.69.29) 2023 оны 02 сарын 28

Ингэж тэнэгтэж байснаас, зүгээр сэтгэлээрээ уул овоогоо шүт. Хичнээн боов, сүү тавиад буян биш, өөртэй бузар хурааж байгаагаа мэднэ үү.

0  |  0
Зочин(64.119.21.98) 2023 оны 02 сарын 28

Хог дээр хог хаяж бгаа бишдээ ямар идэхгүй бол авахгүй байж болно ул боовоор заавал идээ засдаг ёсыг эргэж харах цаг нь болж дээр үёд гурилнаас өөр сонголтгүй байсан

0  |  0
Зочин(202.9.40.97) 2023 оны 02 сарын 28

Өмхийрсөн рвоогд очоод хийморь нь өмхийрээд ирдэг юм байна

0  |  0
zochin(106.154.6.162) 2023 оны 02 сарын 28

ene lam nart hatuu hargis hariuthlaga toothooche ene tavsan zurga unen bol bid saihan yum yariad hereggui ene mgl uls.n hugjul bich hogoo theverlcheed tom yaryay mgl ulsiin erhem darga nar erunhiilgch ene hogoo harchaad mgl uls.n ireedui yariasai ene lam naraas hatuu hariuthlaga toothoh heregtei ta nar ene zurga haraad setgel zurhtei bol uvduhgui bna neeh tansag ireedui husdeg mgl ergen bur uurusuu icheech tursun nutgaa baigal daa engej huiten handaj bolj bna uu

0  |  0
Зочин(202.9.40.230) 2023 оны 02 сарын 28

Энэ шар хувалзууд бизнес хөөж ном уншсан болж байхаар ингэж болохгүй гэдгийг мухар сүсэгтэнгүүдэд ойлгуулах арга хэмжээ авмаар юмаа.Бас талийгаачийнхаа шарилын дэргэд мод таривал лбуян болно гэж ойлгуулахыг хичээгээчээ

0  |  0
Гал(202.9.40.230) 2023 оны 03 сарын 01

Үүнийг бүр захиргаа хүч хэрэглэж болиулмаар юмаа тэгэхгүй бол манай тэнэгүүд засрахгүй ээ улам мулгуутаад л байна

3  |  0
Малнууд(202.72.245.121) 2023 оны 02 сарын 28

Хэлэх ч муу үг алга ухамсарын доройтол энэ бол

0  |  0
З(202.9.46.187) 2023 оны 02 сарын 28

Лус савдагтай харьцах ухаанаа мэдэхгүй байж уул овоонд гараад нэмэргүй ээ. Бэлнээс нь залбирдаг гэдгийг яаж ойлгуулах вэ? бурхан минь

0  |  0
mgl(106.154.6.21) 2023 оны 02 сарын 28

yanaa mgl chuud min ee engej baigal buzlah aa bolioch ee ymar hogiin sav bich de ⁉︎ hiij bga uildel ee anhaarj bodooch bid engej eh hatuu herthgii huiten baigald handaj bolj bga yum bolov uu ene lam nart ih buruu bna mgl lam ene gazar ochij theverleg ee hii ter hotiin garga gej sug yag ymar ajil hiideg yum be ene nuhthul uu haraach mgl hun ymar herthegii boloo eh oron baigal aa hamgaalahgui bol hen ene eh baigal aa hamgaalah be ene buhniig hiisen heleh muu ug alga nulmas garlaa baigal daa enreltei handaach

0  |  0
Зочин(103.9.90.100) 2023 оны 02 сарын 28

Уул овоонд очиж мөргөл үйлдсэн хүмүүсийн ихэнх нь эрчүүд. Эрчүүд минь нэг л өглөө босоход амьдрал чинь өөрчлөгдөхгүй. Гэрийнхээ тавгийн идээг байгаль бохирдуулахын тулд хөдөө уул овоонд очиж өргөдгийг болио. Хий хоосон сүсэглэж байгаль бохирдуулах нь танд нэмэр болохоосоо илүү лус савдаг хилэгнэж нэрмээс болно гэдгийг анхаар. Энэ лам нар сайн хэлж өгвөл зүгээр юм.

0  |  0
зочин(202.21.100.210) 2023 оны 02 сарын 28

хөдөөнөөс ирж хотыг бузарлачихаад одоо хиймороо нэхэж байгаль бузарлаад.... тэнэг хөдөө царайлсан юмнууд.\nТа нарыг байхгүй хойгуур Улаанбаатар хичнээн сайхан амар амгалан байсан гэж санана

3  |  0
Top