Видео: Путин шинэ цэргүүдэд буудаж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рязань мужийн полигонд зочилж, хэсэгчилсэн дайчилгаагаар татагдсан “шинэ цэргүүдтэй” уулзлаа.

Ерөнхийлөгч дайчдын онол, тактикийн бэлтгэлтэй танилцсаныхаа дараа Драгунов мэргэн буучийн винтовоор буудаж үзүүллээ.

ОХУ-ын БХЯ-наас мэдээлснээр шинээр татагдсан цэргүүд сургалтын туршид нийт 5 гранат, 600 байлдааны сум хэрэглэснийхээ дараа Украинд очиж байгаа ажээ.

Есдүгээр сард эхэлсэн цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаар 220 мянган цэрэг татагдсанаас 16 мянга нь Украины дайны бүсэд очоод байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(188.95.34.48) 2022 оны 10 сарын 25

Fashistuud

0  |  0
Зочин(202.126.90.117) 2022 оны 10 сарын 24

Сүүлдээ өвгөн өөрөө явахаас өөр аргагүй болох нь дээ

0  |  1
Зоч(103.161.242.159) 2022 оны 10 сарын 24

Бүр болохоо байжээ. Энэ өвгөн ч бүр зөнөнө гэхэд ч багадхаар болжээ...

0  |  1
Top