Армийн офицер эхнэрээ хуурсны төлөө тэтгэвэргүй хоцорчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

АНУ-ын армийн дэд хурандаа Ричард Кейн Мансир гэгч зургаан эмэгтэйтэй нэгэн зэрэг дотно харилцаатай байсан хэрэг илэрсэн тухай “Daily Mail” хэвлэлд бичжээ.

Мансирын хэргийг шалгах комисс дэд хурандаа нэгэн эмэгтэйтэй сүй тавьсан хэрнээ өөрөөс нь хүүхэд тээж буй өөр эмэгтэйтэй мөн сүй тавьсан байна. Үүнээс гадна тэрбээр албан ёсоор эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэртэйгээ гэрлээд таван жил болох хооронд Кейн Мансир дор хаяж зургаан эмэгтэйтэй дотнын харилцаатай байсныг тогтоожээ.

Тэрбээр бүсгүйчүүдэд өөрийгөө ганц бие, янз бүрийн цэргийн ажиллагаанд оролцож, шагнал хүртсэн, томилолтод явсан хэмээн хуурдаг байжээ. Гэхдээ Мансир Афганистан, Мали, Кувейт, Германд үнэхээр томилолтоор нэг бус удаа ажиллаж байсан нь үнэн ч эмэгтэйчүүдэд ярьсан шиг нэр хүндтэй биш ч медалиуд хүртэж байсан байна. Амрагуудынх нь нэг түүний автомашиныг цэргийн баазын гадаа байхыг харснаар хэрэг эхэлсэн байна. Тухайн үед тэрбээр эмэгтэйд Кувейт руу томилолтод явсан гэж хэлсэн байжээ. Тэрбээр мөн охинтойгоо авхуулсан зургийг нь олж харсан бүсгүйд охин нь нас барсан хэмээн худал ярьж байсан гэнэ. Энэ бүх хэрэг, явдлыг шалгасны дараа тус комисс Хуурай замын хүчний командлалд Мансирыг армиас чөлөөлж, тэтгэвэр авах эрхийг нь хассан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top