Украины арми тээврийн хэрэгслийн хомсдолд оржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Украины арми бартаат замын нөхцөлд явах тээврийн хэрэгслийн хомсдолд орсон талаар Луганскийн Ардын цагдаагийн офицер Андрей Марочко мэдэгджээ.

Гинжит техник болон цэргийн дугуйт тусгай хэрэгслийн хомсдолоос болж Украины арми идэвхтэй байлдааны ажиллагаа болон бартаат замын нөхцөлд хөдөлгөөнд тохиромжгүй энгийн тээврийн хэрэгслийг ашиглах нь нэмэгдсээр байгаа аж.

Андрей Марочко “Украины армид цэргийн ложистикийн асуудал тулгараад байгаа нь сум нийлүүлэх хурдыг удаашруулж, шархадсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд саад болж байна” гэжээ.

Үүний өмнө нь Чеченийн тэргүүний туслах, “Ахмат” тусгай хүчний ахмад Апты Алаудинов “Оросын цэргүүд Херсоны чиглэлд Украины зэвсэгт хүчний байрлуулсан ихэнх техник хэрэгслийг устгасан” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зассс(103.57.92.254) 2022 оны 12 сарын 15

Мандахбаяр писда шоронгоос Оросыг дэмжиж байна уу кк

1  |  2
Top