ӨНӨӨДӨР: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

10:00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна. Утас: 99024982

11:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлнэ. 

11:30 цагт Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат -2022” үндэсний V тэмцээний үр дүнг танилцуулж, ялагч нарт шагнал гардуулна. Утас: 94999598

Төрийн ордонд

10:00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно.

10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.

12:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “КОВИД-19”-өөс сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянах түр хороо хуралдана.

14:30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top