Г.Занданшатар: Нийт 16 асуудал хэлэлцэж, 220 зарчмын зөрүүтэй саналаар санал хураана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ долоо хоногт 16 асуудал хэлэлцэх бөгөөд 220 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд тодотголоо. 

Хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Хуулийн төслийг маргааш /2022.06.03/ эцэслэн батлахаар боллоо.

Үргэлжлүүлэн  Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top