Бээжинд очсон жуулчин 17 хоногийн хөл хорионд орно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Хятадын нийслэл Бээжин хотын захиргаанаас гадаадын жуулчдыг хүлээн авах журмандаа өөрчлөлт орууллаа. Энэ сарын 4-нөөс эхлэн Бээжинд ирсэн хүн бүр 10 хоног төвлөрсөн карантинд орж, дараа нь 7 хоног өөрийгөө тусгаарлах ёстой боллоо.

Бээжингээс өөр хотоор Хятадад ирсэн жуулчин тухайн нутагтаа 14 хоног карантинд орж, бүх шаардлагыг биелүүлсэн бол Бээжинд чөлөөтэй ирж болох юм байна.

Сүүлийн үед Бээжинд COVID-19 омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаа тул одоо хотын 12 дүүрэгт иргэдээ бүх нийтийн шинжилгээнд хамруулж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top