“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг ашиглалтад орууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Увс аймгийн Онцгой байдлын газраас “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг  Хяргас нуурын хөвөөнд  шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Тус сургалтын төв нь 5×5 хэмжээтэй 4, 12×16 хэмжээтэй 4 өрөөтэй бөгөөд алба хаагчид хүйтний улиралд эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх сургалт, дадлагыг зохион байгуулах юм.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцөл бүрдэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдлээ.

Эх сурвалж: Увс аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top