Ханхүү Харри, Меган Маркл хоёр Оскарын “Шилдэг кино”-г зарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Энэ сарын 27-нд АНУ-ын Лос-Анжелес хотод Оскарын шагнал гардуулах ёслол болно. Энэхүү ёслолын хамгийн том шагнал болох Шилдэг киноны шагналыг Их Британийн ханхүү Харри, Меган Маркл хоёр гардуулах болжээ. Тэдэнд хоёр жилийн өмнө санал тавьсан ч татгалзаж байсан юм.

Ковидийн улмаас хоёр жил тун даруухан болж өнгөрсөн уг ёслол энэ удаад маш тансаг, сүртэй явагдана гэж The Sun мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top