Карт: Украины ямар хотуудад дэлбэрэлт болж байна вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Өнөөдөр (2022.02.24) Улаанбаатарын цагаар 10:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай ажиллагаа явуулахаар болсноо зарласан.
 


Энэ мэдэгдлийн дараа гадаадын хэвлэлүүдэд Украины том хотуудад дэлбэрэлт болж байгааг мэдээлж эхлэв. 

Эх сурвалжуудын мэдээлснээр Киев, Харьков, Одесса, Днепропетровск, Мариупол, Шинэ Каховка, Николаев, Чернигов хотуудад агаарын дайралт эхлээгүй ч дэлбэрэлт болж байгаа ажээ. 
 


Украины Хилийн албанаас мэдэгдсэнээр ОХУ-ын цэрэг Луганск, Сумской, Харьков, Черниговск, Житомирск гэсэн таван мужийн нутгаар довтолж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top