"Харанга"-ын Чука Мартаар гоцлол тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka & Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд "UB palace"-ын концертын их танхимд хийх гэж байна.

Тэрбээр 1994 онд “Үгүйлэн санана”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд “Амьдралын бэлэг”, 2017 онд “Chuka 45” тоглолтуудаа үзэгчдэд хүргэж байсан бол энэ удаад зургаа дахь тоглолтоо ийнхүү толилуулахад бэлэн болжээ. Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог онцлогтой. “Chuka & Friends: Хайр” тоглолтонд Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, “Freezone” хамтлаг, дуучин Б.Наранбаатар Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож, ая дуугаа өргөх юм. Ташрамд дурдахад, Ц.Чулуунбатын хөгжмийн урлагт “зүтгэсэн”-ий 50 жил ой энэ онд тохиож байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.177.121) 2022 оны 02 сарын 21

Чука ахдаа амжилт хүсье!

0  |  0
Top