“NeoCov” вирус одоогоор сарьсан багваахайн дунд ТАРХСАН

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31


Хятадын Ухань хотод NeoCov гэх ковидын халдварын шинэ мутаци бүртгэгдсэн гэсэн мэдээлэл амралтын өдрөөр гарсан.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар шинэ вирусийг судалж, шинжлэх ажил үргэлжилж байна.

Уханийн эрдэмтэд NeoCov шинэ омгийг аюултай гэж үзжээ. Энэ нь Ойрх Дорнодын амьсгалын замын цочмог хам шинж MERS-тэй адил бөгөөд SARS-CoV-2 вирусний адил замаар эсэд нэвтэрдэг аж.

Уханийн их сургуулийн профессор Янь Хуань тэргүүтэй Хятадын шинжээчид энэхүү шинэ омгийг ӨАБНУ-аас нээжээ. Хүмүүст маш аюултай NeoCov-ын эрсдэлийг нарийн судлах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ омог нь хүний биед нэвтрэхэд мутацид орох шаардлагатай аж. NeoCov одоогоор зөвхөн сарьсан багваахайд аюул учруулж байгаа гэж үзжээ. Өмнөд Африкт илэрсэн NeoCoV коронавирус нь хүмүүс дунд тархах эрсдэл байгаа бөгөөд гарал үүсэл нь нууцлаг хэвээр байна гэж эрдэмтэд онцолжээ.

Ойрх Дорнодод тархсан MERS-CoV-ын “хамаатнууд” болох NeoCoV болон түүний “ойрын хамаатан” PDF-2180-CoV вирус нь сарьсан багваахай болон хүний уушгийг гэмтээдэг аж. NeoCov-д SARS-CoV-2-ын эсрэг биеийн уургийн молекул нөлөөлдөггүй гэнэ. Энэ нь уг вирус хүний биед нэвтэрч болзошгүй тохиолдолд онцгой аюултай болгодог хүчин зүйл юм.

Эрдэмтэд ковидын цар тахал дуусаж байгаа талаар олон таамаг дэвшүүлдэг ч дэлхий дахинд хоногт бүртгэгдэж буй халдварын тоо нэмэгдсээр байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(66.181.181.243) 2022 оны 01 сарын 31

yooyo yamar hetsuum be duusdaggui yorin ovchin bee

1  |  0
Зочин(64.119.22.204) 2022 оны 01 сарын 31

Сарьсан багваахайн хэдэн төрөл байдаг юм бол? Монгол оронд сарьсан багваахай хэр олон байдаг вэ?

0  |  0
Top