COVID-19: Хятадад шинээр 116 халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 116 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Шэньси мужид 57, Хэнань мужид 56, Чжэцзянд 3 халдвар илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 58 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top