Дэлхийд бүртгэгдсэн халдварын тоо анх удаа 2 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн 24 цагт дэлхий дахинд коронавирусний халдварын нийт 2 294 039 шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг хоногт бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий дахинд нийт  293 750 692 хүн халдвар авч, 5 454 131 хүн энджээ.  Өнгөрсөн нэг хоногт 7011 хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.

Сүүлийн найман удаа нэг хоногт бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдол нэг саяыг давсан үзүүлэлт долоон удаа бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нд 24 цагийн дотор дэлхий дахинд 1 859 485 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв.

АНУ-д коронавирусний халдварын нийт 55 972 114, Энэтхэгт 35 018 358, Бразилд 22 305 078, Их Британид 13 641 524, ОХУ-д 10 585 984 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас баралт АНУ-д (821 408), Бразилд (619 209), Энэтхэгт 482 551, ОХУ-д (313 015) болон Мексикт (299 581) хамгийн өндөр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top