COVID-19: Хятадад шинээр 132 халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Шинэ жилийн баярын дараа Хятадад халдварын тоо нэмэгдэж байна. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 132 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Хэнань мужид 64, Шэньси мужид 63, Чжэцзянд 5 халдвар илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 57 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Хятадад коронавирусний халдварын нийт 103121 тохиолдол бүртгэгдсэн. Одоо эмнэлэгт 3282 хүн эмчлүүлж байгаагийн 30 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ өвчнөөр эх газрын Хятадад 4636 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top