COVID-19: Хятадад шинээр 41 халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-ний мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 41 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 35 нь Шэньси мужид бүртгэгдсэн бол Хэнань мужид 4, Чжэцзянд хоёр халдвар илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 50 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Хятадад коронавирусний халдварын нийт 102932 тохиолдол бүртгэгдсэн. Одоо эмнэлэгт 3291 хүн эмчлүүлж байгаагийн 31 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ өвчнөөр эх газрын Хятадад 4636 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top