Хятадад халдвараас хамгаалж чадаагүй дарга нарыг шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Хятадын Засгийн газраас Шэньси мужийн Сиань хотын өндөр албан тушаалтнуудад хатуу шийтгэл ногдуулжээ. 

Тус хотод өнөөдөр гэхэд коронавирусний халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд аравдугаар сараас хойш нийт 250 халдвар илэрсэн. Мөн тус хотоос Бээжин тэргүүтэй таван хотод халдвар тараасан нь батлагджээ.

Хятадын Коммунист намын Төв Хорооны мэдэгдэлд “Хотын дарга нар коронавирусний шинжилгээг хангалтгүй хийсэн. Хяналт шалгалт сул, халдвар илэрсний дараа маш удаан шийдвэр гаргаж байсан” гэж бичжээ. 26 өндөр албан тушаалтныг хатуу донгодож, заримыг нь ажлаас халсан байна. Өнгөрсөн аравдугаар сард Өвөр Монголын дарга нар мөн шийтгүүлж байсан билээ.

13 сая хүнтэй Сиань хотод одоогийн байдлаар хатуу хөл хорио тогтоож, нэг гэрбүлээс нэг л хүн хүнсний дэлгүүр ордог болоод байгаа. Нийтийн унааг зогсоож, хл хөдөлгөөнийг хязгаарласан.

Одоогийн байдлаар хятадад шинэ омикрон вирус илэрсэн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Ирэх хоёрдугаар сард эхлэх Өвлийн олимпын өмнө хариуцлага алдсан дарга нарыг улам хатуу шийтгэл хүлээж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.76) 2021 оны 12 сарын 24

Манайд ингээсэй

0  |  0
Top