АНУ-д "омикрон" давамгайлж, анхны нас баралт бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

АНУ-д коронавирусний “омикрон” хувилбарын халдвар давамгайлж, нэг долоо хоногт нийт халдварын тохиолдлын дөрөвний гурвыг эзэлж байна гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

“Омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол энэ сарын 1-нд бүртгэгдэж, өнгөрсөн долоо хоногт  нийт халдварын тохиолдлын 73.2 хувийг эзэлжээ. Үүнээс өмнөх долоо хоногт тус хувилбар 12 хувийг эзэлж, бусад тохиолдлууд нь “дельта” хувилбарын халдвар байжээ.

Тус хувилбарын халдвар авсан өвчтөн нас барсан анхны тохиолдол мөн АНУ-д бүртгэгдээд байна. Нас барсан өвчтөн 50 настай эрэгтэй хүн байжээ. Тэрээр вакцин хийлгээгүй байсан бөгөөд эрүүл мэндийн асуудалтай байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top