Ковидын дараа залуу эрчүүдийн эсрэг биет хурдан буурдаг байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

ОХУ-ын Цэргийн анагаах ухааны академи, “Хеликс” лабораторийн хамтран явуулсан судалгаагаар иммуноглобулины хэмжээ буурах эрсдэлтэй бүлэгт залуу эрэгтэйчүүд оржээ.

Судалгаанд ковидын халдвар аваад эдгэрсэн 18-70 насны 1.4 мянган хүнийг хамруулсан байна. Судалгаанаас үзвэл, эсрэг биетийн хэмжээ халдвар аваад эдгэрснээс хойш 45 хоногт нэмэгдэж, 60 хоногт дээд хэмжээндээ хадгалагддаг бол 180 хоногийн дараа мэдэгдэхүйц буурч эхэлдэг байна. Эрэгтэйчүүдийн эсрэг биетийн хэмжээ эдгэрснээс хойш 60 хоногийн дараа мэдэгдэхүйц буурч, 180 хоногт доод хэмжээнд хүрдэг бол эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээр 60 хоногийн дараа эсрэг биетийн хэмжээ өсөж эхэлдэг байна. Өндөр настнуудын хувьд эсрэг биетийн хэмжээ нь залуучуудыг бодвол хоёр дахин удаан хадгалагддаг байна. Урьд өмнө өндөр настнуудыг эрсдэлт бүлэгт оруулдаг байсан бол тэдний  дархлааны хариу үйлдэл урт хугацаанд илүү сайн хадгалагддаг болох нь судалгаанаас харагдаж байна гэж академич Владимир Салухов онцолжээ.

Цэргийн анагаах ухааны академийн тэргүүн Евгений Крюковын мэдээлснээр, ковидын хүндрэл их хэмжээний эсрэг биет үүсэхэд хүргэдэг байна. Дунд болон хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд үрэвслийн эсрэг дааврын эмчилгээ хийснээр иммуноглобулины хэмжээг нэмэгдүүлж, 180 хоногт дахин халдвар авах эрсдэлийг буруулдаг аж.

Цаашид судалгааг олон жилийн цогц ажиглалтын хэлбэрээр үргэлжлүүлж, дархлааны хариу үйлдлийн онцлог, ковидын дараах үр дагавар, вакцины үр дүнг судлахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top