Израилд 4 сая гаруй хүн гуравдугаар тундаа хамрагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Израилд 4 сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Нийт 4 000 333 иргэн ковидын эсрэг вакцины гурван тундаа бүрэн хамрагдсан бол одоогоор вакцины нэгдүгээр тунд 6.25 сая хүн, хоёрдугаар тунд 5.75 сая хүн хамрагджээ.

Израилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хүн бүр хамрагдах боломжтой аж. Харин хоёрдугаар тунгаа хийлгээд таван сараас багагүй хугацаа өнгөрсөн байх ёстой юм.

Израил улс өмнө нь жуулчин хүлээж авах талаар шинэ схем танилцуулсан билээ. Тус улс ОХУ-ын “Спутник V” вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүсийг хүлээж авна гэсэн юм.

Тус вакцинд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол Израил руу аялаж болох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top