АНУ-ын олон сая иргэн бохирдсон ус хэрэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

АНУ-ын олон сая иргэн хорт хавдар үүсгэх аюултай химийн элемент агуулсан ус хэрэглэж буйг Вашингтоны “Environmental Working Group” төрийн бус байгууллагаас явуулсан судалгааны дүн харуулжээ.

Тус улсын бүх муж болон нийслэлийн Колумбын тойргийн олон сая оршин суугч нүдэнд үл үзэгдэгч “хорт коктейль” агуулсан ус ууж байна гэж судалгааны тайланд онцолсон байна. Тус байгууллагын судлаачид хоёр жилийн турш АНУ-ын ундны усны бохирдлын талаар мэдээлэл цуглуулж, шинжилсэн байна. Энэ хүрээнд тэд усан хангамжийн нийт 50 мянга орчим системийг судалжээ. Хуучирсан дэд бүтэц, цэвэр ус бохирдуулах явдал түгээмэл болж, Байгаль орчныг хамгаалах агентлагаас тогтоосон хэм, хэмжээ хуучирч, ундны усан дахь химийн хорт бодисын агууламжийн хэмжээг аюултай түвшинд тогтоосон нь дээрх байдалд хүргэсэн гэж эрдэмтэд үзэж байна.

Судалгааны явцад АНУ-ын ус хангамжийн системд  урь өмнө илэрч байгаагүй 56 бохирдуулагч бодис илрүүлжээ. Америкийн ихэнх хотуудад, тэр дундаа Вашингтон хотын ундны усан дахь хүнцэл, бромдихлорметан, chloroform болон бусад хордуулагч бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байдаг байна.

Top