Сураггүй алга болсон жүжигчин Светлана Светличнаяг олжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Цагдаа нар сураггүй алга болсон 81 настай жүжигчин Светлана Светличнаяг олжээ.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр Светличнаягийн бүх зүйл хэвийн, эрүүл саруул байгаа аж. Тэрбээр одоо ТВ шоуны зураг авалтад оролцож байгаа гэнэ.

Жүжигчнийг Эйзенштейний гудамжин дахь кино студиэс олсон байна.

Тэрбээр энэ сарын 21-нээс эхлэн сураггүй алга болсон талаар Оросын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм.

Светличная “Эрдэнэ нуусан гар”, “Хаврын арван долоон учрал”, “Уулзах газрыг өөрчилж болохгүй” зэрэг Зөвлөлтийн олон бүтээлд тоглосон бөгөөд 1974 онд Гавьяат жүжигчин болсон билээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top