Саид Моллей: Би Монгол Улсынхаа төлөө тэмцдэг

2021 оны 11 сарын 01

Олимпын мөнгөн медальт Саид Моллейтай хийсэн “Монголчууд чадна” төслийг хэрэгжүүлэгч сэтгүүлч О.Батхандын ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.


-Юуны өмнө олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга тамирчин Саид Моллей тантай ярилцаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Ярилцлагаа таны төрсөн нутаг, хайртай аав, ээж, гэр бүлийнх нь талаар эхлүүлье?

-Яг одоо миний ярилцлагыг уншиж байгаа эрхэм Монгол ахан дүүс, найз нөхөд та бүхэндээ мэнд хүргэж байна. Монгол Улсын иргэн болоод олимпын наадамд оролцож, мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэхүү медалийг би Монголын ард түмэнд, өөртөө болон гэр бүлдээ зориулсан билээ. Эртний аугаа түүхтэй Монгол Улсын иргэн болсондоо маш их баярлаж явдаг.

Би олимпын медалийг Монголын ард түмний хайр энэрлээр хүртсэн гэж бодож явдаг. Гэр бүлийн маань тухай асуусанд баярлалаа.  Эцэг, эхийн сэтгэл үргэлж үр хүүхдүүдийнхээ төлөө цохилж явдаг. Тиймээс тэднийхээ миний төлөө хийсэн бүхнийг мартаж боломгүй. Би эх орноосоо гарсан өдрөөсөө л ээж, аавтайгаа уулзахыг хүсэж байсан. Харин төрсөн эх орон минь хатуу бодлого, дүрэм, журмаар миний амьдралыг өөрчилсөн юм. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ огт уулзаагүй ээ. Уулзаж чадахгүй байгаа.

Гэхдээ монголчууд надад хайртай учир тэдэнтэйгээ уулзаж чадах байх гэдэгт итгэдэг. Гэр бүл минь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авч, хүссэн үедээ энд ирдэг болоосой гэж хүсэж, найдаж байгаа. Тэр цагт л элэг минь дэвтэх байх. Мөн дотор минь хурсан бүхэн  тайлагдах болов уу. Яг үнэндээ  өдгөө бүх зүйл минь сайн сайхан байгаа ч эцэг эх, ахан дүүсээ үгүйлсэн сэтгэл минь уйтай байна. Миний аав одоо 73 настай, тэтгэвэрт гарсан хүн бий. Аав, ээж минь долоон хүүхэдтэй, олуулаа амьдардаг учир намайг хоёр настай байхад авга ахынд өргүүлсэн юм. Өргүүлсэн ах, эгч хоёр маань нэг хүүхэдтэй. Бид ам бүл дөрвүүлээ амьдардаг байлаа. Миний дүү магистр, докторын зэрэг хамгаалсан хүн байдаг. Гэхдээ одоо чухам ямар ажил эрхэлж, хэрхэн амьдарч байгааг нь би мэдэхгүй байна. Гэр бүлээ энэ хэмжээнд танилцуулахад болно байх аа.

МОНГОЛЧУУД ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ, МАШ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮМҮҮС

-Та монголчуудын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би ямар нэгэн зүйлийг бүдгэрүүлж эсвэл тодруулахыг хүсдэггүй. Чин үнэн гэвэл, монголчууд халуун сэтгэлтэй, маш тэвчээртэй хүмүүс. Би орон орны олон ч хүмүүстэй уулзаж байсан. Харилцаа, ааш зан гээд хэцүү санагддаг хүмүүс цөөнгүй тааралддаг. Харин Монгол Улсад ирэхэд хүүхэд, хөгшин, залуу гээд бүгдтэй нь маш хурдан ойлголцож, холбогдож чадсан.  Монгол хүмүүст нэг онцлог байдаг. Тэр нь  сэтгэлд нь бахархал төрүүлсэн хүнийг маш ихээр хүндэлж, хайрлаж, хамгаалдаг санагдсан. Дэлхийн аварга, олимпын аваргуудаа дэлгүүр, зоогийн газар гээд хаана ч явж байсан зураг авахуулж, мэнд мэдэж, хүндэтгэж байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Энэ нь  монгол хүний аугаа, уужим сэтгэлийг нотолж байгаа хэрэг. Монгол Улсын төрийн далбааг харахаар сэтгэлд баяр баясгалан төрж, гунигтай бодлууд арилдаг. Монгол хүний халуун, дулаан сэтгэлээр дулаацдаг өдрүүд надад олон бий.

-Яагаад жүдогийн спортыг сонгон хичээллэх болов. Энэ спортын юу нь танд онцгой санагддаг вэ?

-Би 2009 оноос эхлэн жүдогийн тэмцээн, уралдаан, үндэсний шигшээ багт орж барилдах болсон. Өмнө нь үндэснийхээ бөхөөр хичээллэдэг байсан. Энэ надад их туршлага болсон л доо. Улмаар найзуудаараа дамжуулж жүдогийн спорттой холбогдсон юм. Тэр цагаас таван сар бэлтгэл хийснийхээ дараа тэмцээнд оролцож байлаа. Миний суурь бол Иран улсын үндэсний бөх. Жүдо гэх их спортод хөл тавьсан үе минь тийм ч амар байгаагүй ээ. Бидэнд өөрийн гэсэн байр битгий хэл бэлтгэлээ хийх дэвжээ ч байдаггүй байв. Тэр үед таеквондогийн спортын дэвжээг ашигладаг байсан. Нэлээд эртний барилга байсан тул орчин үеийн хэрэгслүүдийг ашиглаж үзээгүй. Гэсэн ч би шантарч, няцаагүй. Дасгалжуулагч болон өөрийн хичээл зүтгэлээр энэ их спортын нэгэн хэсэг болж яваа. Ялангуяа дасгалжуулагч бол тамирчин хүнд эцэг, эх шиг л хэрэгтэй байдаг юм.

Яг одоо намайг үзэх аз тохиогоосой гэж бодоод бидний сууж байгаа Улаанбаатар хотоос 5000 километрын зайд амьдран суугаа дасгалжуулагч Хазан Зудо таныхаа гарыг үнсэн, мэхийж хүндэтгэл үзүүлмээр байна. Би багшийнхаа заасан тактикыг одоо хүртэл барилдаандаа ашигладаг юм. Мөн Олимпын медаль хүртэхэд Монгол Улсын багш дасгалжуулагч нар минь маш их тусалсан.

-Жүдогийн дэвжээн дээр гарах мөч бүрд таны сэтгэлд юу бодогддог вэ?

-Дэлхийн аварга, Азийн аварга, Олимпын наадам гээд ямар ч тэмцээн байсан барилдах үедээ сэтгэл, зүрхээ түр чөлөөлдөг. Мэдрэмжээрээ барилдахгүйн тулд зүрхээ түгждэг гэсэн үг л дээ. Яг л дайнд явж байгаа мэт тулалддаг. Ингэхдээ тэмцээний өдөр найзууд, гэр бүл гээд бүгдийг нь түр сэтгэлээсээ гаргадаг. Спорт бол миний ажил. Спорт дунд амьдрахын тулд би амьд явж байгаа. Гэхдээ тэмцээний үед өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол спортын нэгэн чухал зүйл л дээ. Ийм л зүйлсийг дэвжээн дээр гарах үедээ мэдэрдэг дээ.

-Токиогийн олимпд Монголын жүдочдын гаргасан амжилтын талаар та хэрхэн дүгнэж байна?

-Монголын жүдо дэлхийд аравдугаар байранд, Азидаа гуравдугаар байранд ордог. Монгол Улсын бахархал бол жүдочид нь. Миний харснаар жүдогийн спорт чөлөөт бөх болон үндэсний бөхийн холимог төрөл гэж хэлж болохоор байна. Тийм ч учраас монголын жүдочдын үзүүлэлт дэлхийд дээгүүрт орж, шилдгүүдийн эгнээнд багтсаар ирсэн.

ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ИХ ҮНЭ ЦЭНТЭЙ
 

-Яагаад иргэншлээ сольсон талаарх мэдээллийг цахим орчноос хайж үзэхэд таныг олимпын наадамд оролцохын тулд сольсон гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Хүнд сонгож болохгүй зүйл гэж байдаг юм билээ. Нэгэн явдлыг дахин дурсахад 2019 онд Япон улсад болсон Дэлхийн аваргын тэмцээний дараа гэртээ эргэж харих ямар ч боломжгүй болсон хүнд, хэцүү өдөр надад тохиосон. Тэр үед миний амьдрал үхэл амьдралын заагт оршиж байгаа мэт л байсан. Учир нь Иран улсын хууль дүрмээр би Израиль улсын бөхтэй барилдах учиргүй байж. Тухайн Дэлхийн аваргын тэмцээний үеэр Ираны үндэсний олимпын хороо болон спортын сайд намайг барилдахгүй байх үүргийг өгсөн. Яагаад гэж асуухад  “Энэ бол хууль. Хуулиа дагаагүй хэн бүхэнд аюул заналхийлэл учирна” гэсэн юм. Би тэр үед гэр бүлээ бодоод их айсан. Тэгээд ялагдах ёстойг ойлгосон л доо. Гэр бүлээ хамгаалахын тулд хүрэл медалийн төлөөх барилдаанд өөртөө байгаа хүчнээс ердөө 10 хувийг л гаргасан. Хаана ч эцсийнхээ хүчийг шавхан барилддаг тэмцэгч, тамирчин хүн байхыг хүссэн. Гэхдээ эх орон минь ийм байхыг зөвшөөрөөгүй. Энэ үйл явдлаас сэтгэл зүйн гүн дарамтад орсон тул Иран улс руу буцалгүй Герман улсад түр орогнож байгаад Монгол Улсын иргэн болсон.

Энэ сонголтоо эрх чөлөөтэй байхын тулд, амьд явахын тулд бас тэмцэгч байхын тулд хийсэн. Ингэхдээ Үндэсний олимпын хороо, Олон улсын жүдогийн холбооны тусламжтайгаар, хууль дүрмийн дагуу өөрийн иргэншлийг сольж нэгэн орны далбаан дор барилдах боломжтой болсон. Энэ хүнд хэцүү цаг үед Олон улсын жүдогийн холбоо болон Халтмаагийн Баттулга яг л миний төрсөн ах шиг минь хандаж, надад тусалсан учир үргэлж талархаж явдаг. Тэр хүн надад “Чи энэ их спортод манай ард түмний нэг хэсэг байж чадна” гэсэн юм. Олимпод оролцох боломж олдож байгаа нь надад сайхан санагдсан. Дахин эх оронтой болж, сэтгэл минь бага багаар уужирч байсан.Үүний хүчинд би Токиогийн олимпод Монгол орныхоо далбааг энгэртээ, зүрхэндээ нааж тулалдсан билээ.

-Саид Моллей та дэлхийн алдартай жүдочдын нэг. Танд өөр улсын иргэншлийг сонгох боломж байсан. Чухам яагаад Монгол Улсыг сонгосон бэ?

-Өөрийн орноо орхин, буцаж очих боломжгүй болсон тэр цагаас хойш Герман улсад дүрвэгсдийн багт харьяалагдаж байлаа. Олон улсын жүдогийн холбооноос нэлээн хэдэн улс руу тэдний өмнөөс тэмцээнд оролцуулах тухай захидал, хүсэлт илгээсэн байв.

Олимп болох хугацаа ойртсон, бүх багууд бэлтгэлдээ гарсан байхад Х.Баттулга надад “Чи манай улсын өмнөөс тэмцээнд оролцож,  үлдсэн нэг жилийн хугацаанд олимпод оролцох эрхээ ав” гэсэн юм. Би түүний саналыг талархан авч, Монгол Улсын иргэн болсон. Монгол Улсыг төлөөлж олимпын наадамд оролцох надад хүндэтгэлтэй санагдсан. Сэтгэлдээ байдаг нэг зүйлээ хэлэхэд би монгол хүн шиг эрх чөлөөтэй амьдарч, хүссэн үедээ ирж, очиж чөлөөтэй амьдарч байгаадаа ямар их баярладаг гээч.

Өнгөрсөн амьдрал минь хүнд хэцүү байсан ч надад олгогдсон энэ их эрх чөлөө намайг зорилготой болгодог. Эрх чөлөө гэдэг их үнэ цэнтэй зүйл. Монгол Улсын иргэн болсноороо дэлхийн бүх улсын тамирчидтай барилдах тийм их эрхээр хангагдсан бас хамгаалагдсан.

-Та Монгол Улсын иргэний тангараг өргөсөн тэр өдөр өөртөө юу гэж амласан бэ?

-Монголын иргэншил болон иргэний үнэмлэх авсан өдөр “Энэ улсын төлөө барилдаж, хууль журманд нь захирагдана” гэж өөртөө амласан. Мэдээж үүрд Иран хүн байх болно. Гэхдээ сэтгэл зүрхээрээ Монгол хүн байх болно. Монгол минь намайг дэмжиж, хамгаалдаг учир дэвжээн дээр би Монгол Улсынхаа төлөө тэмцдэг.

НЭГ Л МЭДЭХЭД САИД МОЛЛЕЙ  ЭНЭ САЙХАН АРД ТҮМНИЙ ХҮҮ НЬ БОЛСОН БАЙСАН
 

-Цар тахлын улмаас 2021 он монголчуудын хувьд хүнд цаг үе байлаа. Гэхдээ Токиогийн олимп бидэнд гайхамшигтай аялал, гайхамшигтай дурсамжийг бий болгосон. Тэр үеийг эргэн дурсвал?

-Би Монголынхоо ард түмэнд баярласнаа ярилцлагын эхэнд хэлсэн. Харин одоо баяр хүргэмээр байна. Олимпод амжилт гаргаад ирэхэд энгийн нэгэн Саид Моллей  энэ сайхан ард түмний хүү нь болсон байсан.

-Олимпын дараа ээж тань өөрийн чинь талаар ярилцлага өгсөн гэх мэдээлэл гарсан. Та ээжтэйгээ холбогдож чадсан уу?

-Иранд бүх зүйл хяналтан дор байдаг. Тэнд фэйсбүүк гэж байдаггүй. Тиймээс ээж минь миний тухай ярилцлага өгсөн гэдэг худал мэдээлэл байх. Миний ээж, аав, ахан дүүс гээд бүх зүйлс хяналтан дор байдаг тул тэдэнтэйгээ утсаар ярих ямар ч боломжгүй. Найзынхаа найзын найзаар дамжуулж хааяа нэг тэднийхээ сургийг сонсдог. Токиогийн олимпын дараа уулзаж баяраа хуваалцсан ганц хүн бол Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга байсан.

-Хүн бүрд мөрөөдөл байдаг. Таны сэтгэл зүрхэнд байдаг тэр мөрөөдөл юу вэ?

-Тийм ээ. Хүн болгонд мөрөөдөл бий. Токиогийн олимпын дэвжээнээс буугаад л өөрийнхөө явах зам, дүрэм, журмыг тодорхойлсон. Өөрийн бодол, төлөвлөгөөний дагуу амжилтад хүрэх боломжтой гэдэгт итгэдэг. Өнөөдрийг хүртэл тийм ч байсаар ирсэн. Дараагийн олимп болохоос өмнө Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Үүнд оролцохын хажуугаар бүх анхаарлаа дараагийн олимпод  төвлөрүүлж, хоёр дахь медалиа авах болно. Жүдогийн спорт надад хүндэтгэлийг сургасан. Одоо гарт минь байгаа энэ бугуйвчин дээр хүндэтгэл гэж бичсэн байгаа.

Тиймээс би хүндэтгэл гэдэг зүйлийг өдөр бүр санаж, хүний мөс чанарыг эрхэмлэн явах болно. Саид Моллей миний бие Монголын ард түмэн, дэлхийн бүх хүмүүсийг хүндэтгэх хандлагыг сахих ёстой. Энэ миний хувьд маш чухал зүйл. Бүгд мэднэ шүү дээ. Жүдод, төдийгүй спортын аль ч салбарт эв нэгдлийг сахиж, өрсөлдөгчөө хүндэлж, үр дүнгийн төлөө тэмцэж, зорилгодоо хүрэх замын  бүхий л саад бэрхшээлийг давж, аз жаргалын хором мөч бүхнийг хамтдаа мэдэрч байдаг.

-Бүх зүйл цаг хугацаатай гэдэг. Таны аварга байх үе дуусах үед дараагийн төлөвлөгөө тань юу байх бол?

-Саид Моллей бол аварга. Гэхдээ нэг л өдөр энэ бүхэн дуусна. Тиймээс аварга байх хугацаандаа зуун зуун олимпын аваргыг төрүүлэхийг хүсэж байна. Цаг хугацаа өнгөрч миний амжилтын үе дуусах үед шүүгч, дасгалжуулагчийн талбарт орох болно. Хүмүүс хүнд хэцүү байдалд орсон үедээ бодож эхэлдэг. Тэр үедээ тэсвэр, тэвчээрт суралцаж, хүндэтгэл, төлөвшлийг олж авдаг. Миний хувьд итгэл бол жүдо юм. Тиймээс жүдочин болохыг хүссэн хүүхэд, залууст тусалж, тэдний хүсэл, мөрөөдлийг дэмжихийг хүсдэг.

эмзэглэсэн. Тэр үед манай найзууд “Битгий санаа зов оо. Угаасаа сошиал орчинд энд тэндгүй худал мэдээлэл гардаг болохоор монголчууд чиний тухай гарсан мэдээлэлд итгэхгүй ээ” гэж намайг тайвшруулсан л даа. Гэхдээ энэ асуудалд санаа тавьж, худал мэдээллийг няцааж байхгүй бол болохгүй санагдсан шүү. Ард түмэндээ зөвхөн үнэн мэдээллийг хүргэдэг байгаасай гэж хүсэж байна. 

-Монголчууд танд маш их хайртай гэж бодож байна. Бид таныг Молом гэж дууддаг?

-Молом гэдэг нэрийг сонсох үед миний овог нэртэй төстэй санагдсан. Зарим орны хүмүүст миний нэрийг хэлэхэд хэцүү санагддаг байх. Молом гэдэг нэрийг Монголын ард түмэн надад өгсөн гэдгийг сонсоод их баярласан. Одоо гудамжаар явах үед ихэнх хүмүүс намайг Моломоо гэж дууддаг. Миний Молом гэх нэр надад сайхан санагддаг.

-Гэрлэсэн эсэхийг асууж болох болов уу?

-Хараахан гэрлэж амжаагүй байна. Иранд байх үедээ хүнтэй гэрлээгүй ээ. Харин одоо Герман улсад найз бүсгүйтэйгээ хамт ирж, очин амьдардаг. Найз бүсгүй минь Герман эмэгтэй. Сошиал орчинд намайг Монгол найз бүсгүйтэй, Иранд эхнэр хүүхэдтэй гэх мэт худал мэдээллүүд тархсан байсан.

-Танд Монгол хэл сурах зорилго бий юу?

-Би таван улсын хэлээр 90 хувьтай ярьдаг. Эх хэл минь Азер. Хоёр дахь хэл минь Перс. Дараагийнх нь Турк хэл юм. Мөн англи хэлээр 40 орчим хувь ойлгоно. Бас Герман хэлээр ярьдаг. Анх Монгол хэлийг сурахад хэцүү гэж бодсон. Гэхдээ сайн давтсаны үр дүнд хэн ч сурч болно гэж бодож байна. Нэг л өдөр Монгол хэлээр ярьдаг болно гэж найдаж байгаа. Хэцүү ч гэсэн хичээх болно оо.

хөнгөн хэмжээний бэлтгэлдээ орсон байгаа. Хийх бүх зүйлээ хэдийнээ төлөвлөсөн. Дараагийн олимпоос өмнө Азийн аварга, дэлхийн хоёр ч удаагийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Миний зорилгод эдгээр тэмцээнүүдэд амжилттай оролцох багтсан. Гэхдээ хамгийн чухал нь олимпын аваргын байр суурь юм. Мэдээж үүнд цаг хугацаа, хүнд бэлтгэл шаардагдана. Ямар ч тохиолдолд бэрхшээлийг давж гарсан хөдөлмөрийн хөлс л үр дүнд хүргэдэг юм шүү.

-Асууж болохгүй асуултууд гэж байдаг. Гэхдээ энэ асуултыг мэдэхийн тулд интернет эсвэл сониноос хайх биш зөвхөн танаас асуух нь зөв байх. Хэрвээ та Иран улс руу эргэн очвол ямар хувь тавилан хүлээж авах бол?

-Хүнд асуулт байна. Гэхдээ чин үнэн гэвэл би дахиж хэзээ ч Иранд эргэн очиж чадахгүй байх. Хэрвээ очвол хамгаас чухал их спорттойгоо салах ёс гүйцэтгэнэ. Мэдэээж эргэж очвол намайг ямар хувь тавилан хүлээж байгааг хүн бүхэн мэдэх байх. Нэг бол шоронд хоригдоно. Үгүй бол үхэлтэй л тулгарна. Ийм л хатуу сонголт бий.

-Магадгүй энэхүү ярилцлагыг аав, ээж, ахан дүүс гээд танд хайртай хүмүүс үзвэл та тэдэндээ хандан юу гэж хэлмээр байна?

- Юун түрүүнд хүндэт гэр бүлийнхэндээ мэндчилж байна. Намайг харна гэж найдаж байна. Бурхан үүнд туслах байх. Та нартаа хайртай шүү. Мөн үргэлж хайрласаар байх болно. Та нартайгаа ярилцаж, хамт байж чадахгүй байгаа ч амласан ёсоороо олимпын медаль хүртсэн. Та нар минь үүнд их баярласан байх. Бас хавчлага, дарамтан дор амьдардаг Ираны ард түмэндээ хайргүй байхын аргагүй юм. Сайн сайхныг зааж сургасан та бүхнийгээ үргэлж бодож яваа  шүү. Нэг л өдөр ямар ч хавчлагагүйгээр бид бие, биенийхээ дэргэд амьдрана гэж найдаж байна. Миний төлөө зүтгэж, үргэлж дэмждэг байсан аав, ээж, авга ах, авга эгч та бүхнийхээ гарыг үнсэн, мэхийе. Амар, тайван бүхэн та бүгдтэй минь хамт байг. Та бүхэндээ сэтгэлийн угаас төрсөн шүлгээ дайж байна.

Иран нутгийн хүү нь байсан юм би

 Дурсамж нь миний сэтгэлд оршдог

Иран нутаг эх орон минь байсан юм

Хүндхэн сонголтыг надад үүрүүлсэн ч

Өр  зүрхэнд минь үлдээсэн дурсамжууд нь амьд оршдог...

Хөрвүүлсэн Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(192.82.73.225) 2021 оны 11 сарын 02

Шаадаг новш урлаг спортын юмнууд өөрсдийн төлөө л мөнгө олж байж худлаа эх орны төлөө ч гэх шиг шааахаа боль

1  |  3
Zochin(66.181.188.12) 2021 оны 11 сарын 01

Saikhan setgelees saikhan bukhen tornoo.

2  |  1
mongolchuud(103.26.194.126) 2021 оны 11 сарын 01

Amjilt husie zaluu mini tesver tevcheer buhniig diilene,mongolchuudiinhaa neriin umnuus hamgiin sain saihaniig husie

2  |  1
. (176.54.67.58) 2021 оны 11 сарын 02

İran gej Uls tor, sport 2iig holij hutgaad bvr huulichlaad iim l balai, dendvv uls bdg yum bna. Ahij olon olon amjilt gargaad bidniig bayarluulaarai gej erooe doo

3  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 02

Парисын олимпид монгол залуу бэлдүүлж оруул

1  |  1
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 02

Парисын олимпид монгол залуу бэлдүүлж оруул

1  |  1
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 11 сарын 02

Парисын олимпид монгол залуу бэлдүүлж оруул

1  |  1
Иргэн(202.9.47.31) 2021 оны 11 сарын 02

Шаа шаа би үхмээр байна

0  |  2
Z(202.9.46.52) 2021 оны 10 сарын 31

Хөөрхөн Иран хүү юмаа

1  |  1
БАЯР ХҮРГЭЕ(103.26.194.237) 2021 оны 11 сарын 02

Амжилт. Сэтгэл байвал бүх зүйл сайхан болно

2  |  1
Top