Реппер Big Gee өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвартай иргэнд анхны тусламж үзүүлж байгаа өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. 

Улаан бүсэд ажиллах эмч, эмнэлгийн ажилтны нөөцгүй болсон тул эмнэлгүүдэд нэмж ор дэлгэх боломжгүй болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд зарласан.

Хүнд хэцүү энэ үед эмнэлгийн ажилтнуудад сайн дураар туслах үйлсэд реппер Big Gee нэгджээ.

Тэрээр Баянзүрх дүүргийн 27-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд дуудлага хүлээн авч, ажиллаж байна.

Түүнийг утас авахад уурлаж бухимдах, зандрах тохиолдол нэлээд гарч байгаа аж. Иймд эмч, эмнэлгийн ажилчдаа хүндэлж, аль болох зүй зохистой харьцахыг реппер Big Gee уриаллаа. 

Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа бичжээ
 


Реппер Gee өнөөдөр үдээс хойш ковид-19-өөр өвдсөн иргэдийн гэрт нь очиж, үзлэг хийх эмч, ажилчдад туслахаар төлөвлөжээ. 

Түүний ажиллаж буй өрхийн эмнэлэгт одоогоор хоёрхон эмч ажиллаж байгаа бөгөөд дуудлага хүлээн авах, өвчтөнд үйлчлэх, шинжилгээ авах зэрэг ачаалал маш их байгааг хэллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.214.24.143) 2021 оны 09 сарын 29

za huu mini naad sahal sambaagaa avch ovchtei huntei ajillahgui bol bakter nyn taraagch boloh vii de

0  |  0
Top