Ах, дүү хоёр армийн ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

ОХУ-ын нийслэлд болж буй Армийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий медалийн эзэд тодорсоор байна.

Манай тамирчдаас “Алдар” спорт хорооны тамирчид болох Хархүүгийн Энх-Амар, Хархүүгийн Энхмандах нар өнөөдөр /2021.09.24/ мөнгөн медалийн төлөө Москвагийн ринг дээр тулалдана.

Х.Энх-Амарын төрсөн дүү ОУХМ Х.Энхмандах эрэгтэйчүүдийн 52 кг-д хүрэл медалийн төлөө Азербайжаны боксчин Масуд Юсифзадаг ялж медалийн болзол хангасан бол ах Х.Энх-Амар нь 56 кг жинд Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм.
 


Сонирхуулахад, ОУХМ Х.Энх-Амарын эхнэр буюу эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Т.Болортуул Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан. Манай тамирчин маргааш армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдана.

Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь болох Х.Энх-Амар (нөхөр), Т.Болортуул (эхнэр), Х.Энхмандах (дүү) гэсэн нэг гэр бүлийн боксчид Армийн ДАШТ-ий медалийн болзол хангаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top