Жефф Безостой хамт 82 настай эмэгтэй сансарт ниснэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Дэлхийн тэргүүн баян Жефф Безостой хамт 82 настай эмэгтэй сансарт нисэхээр болжээ. Тэд Жефф Безосын “Blue Origin” компанийн эзэмшлийн “Shepard” хөлгөөр нисэх юм.

Бүхий л насаараа сансрын нисэгч болохыг мөрөөдсөн Уэлли Фанк ирэх сарын 20-ны өдөр хүндэт зочны хувиар “New Shepard” хөлгөөр сансарт нисэх боллоо гэж мэдэгдэлд дурджээ. Нисэх багт тэр хоёроос гадна Безосын дүү Марк болон дуудлага худалдаагаар 28 сая ам.доллароор тасалбар худалдаж авсан нэгэн нэрээ нууцалсан эрхэм орж байна.

Фанк 1960-аад онд эмэгтэй нисэгчдийг бэлтгэх сансрын хөтөлбөрт хамрагдаж байжээ. Хөтөлбөрийн оролцогчид сэтгэл зүй болон бие физиологийн шалгалтыг давсан ч сансарт нисээгүй байна. Фанк АНУ-ын Холбооны агаарын тээрийн газрын анхны эмэгтэй байцаагч, Тээврийн аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн агаарын тээврийн аюулгүй байдлыг хариуцсан анхны эмэгтэй байцаагчаар ажиллаж байжээ.

“Blue Origin” компанийн мэдэгдсэнээр, Уэлли Фанк сансарт ниссэн анхны хамгийн өндөр настай хүн болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top