Коронавирусний "Дельта" омог БНСУ-д тархаж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Энэтхэг улсад анх бүртгэгдсэн коронавирусний “Дельта” омог БНСУ-д тархаж эхэлсэн тухай KBS телевиз мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсад энэ омгоор халдварласан 190 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Дельта” хувилбар SARS-CoV-2 вирусний эх хувилбараас хоёр дахин илүү халдвартай гэж үзэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид хүн амаа вакцинжуулах ажлыг түргэсгэх боломжийг судалж байна. Ирэх долоодугаар сард БНСУ 10 сая тун, найм, есдүгээр сард 70 сая тун вакцин татан авах хүлээлттэй байна.

Одоогоор, тус улсын 15 сая хүн буюу хүн амын 30 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна. Үүний ачаар хоногт бүртгэгдэж буй маш хүнд өвчтэй хүний тоо 170-аас 135 болж цөөрсөн бол нас баралт 1.49 хувиас 1.32 хувь болж буурчээ.

Өдгөө тус улсад “AstraZeneca”, “Pfizer” болон “Johnson & Johnson” компаниудын вакциныг хэрэглэж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(51.81.186.250) 2021 оны 06 сарын 29

Ard irgediinhee eruul mendiig Ingej l hamgaalj bna shuu dee iim sain vaktsin hiilgej bgaa um chini ovchin buuralgui uahav getel manaih uaj bna umar ch songoltgui baahan hujaa vaktsin alban hucheer hiigeed ihenh humuus ni buren tungaa hiilgesen bhad ovdson hunii too nas baralt ni nemegdeed bdag ene bol 100%mongol ardiin nam gej toriig jonhuuruulj bgaa heseg buleg humuusiin buruu

0  |  1
Batsuh(192.82.73.215) 2021 оны 06 сарын 25

Shibaluud uheed duusval taarna

0  |  0
Эрдэнэ(66.181.183.124) 2021 оны 06 сарын 25

монголын босоогоор хөхдөгүүд маш хүнд байна дарамлах газарууд нь дампуураад

0  |  0
Top