ХҮН мэдээлэл хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуультай холбоотойгоор  Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас 11:00 цагт мэдээлэл хийхээр зарлалаа. 

Өчигдөр /2021.06.09/ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан.

Сонгуулийн ерөнхий хорооны урьдчилсан мэдээллээр  нэр дэвшигч У.Хүрэлсүх 818.106 санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.216 санал,  “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч  Д.Энхбат 242.561 санал авч, сонгуулийн ирц 59.35% болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top