ОХУ-д коронавирусний “Өмнөд Африкийн” омог илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

ОХУ-д коронавирусний “Өмнөд Африкийн” омог илэрчээ.

Одоогоор тус улсад “британи” омгоор халдварласан 28 тохиолдол, “Өмнөд Африкийн” хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрсэн бол “бразил” омог хараахан бүртгэгдээгүй байна. Үүнээс гадна коронавирусний бусад мутац 16 хүнд илэрчээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-д нийт 4 400 045 хүн халдвар авснаас 92 494 өвчтөн эндсэн бол 4 003 576 хүн эдгэрчээ.

Top