Их Британид СOVID-19-ийн шинэ төрөл бүртгэгдэж, нислэгүүдийг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Их Британид сүүлийн үед илэрч байгаа коронавирусний халдварын шинэ төрлийн тархалтын улмаас Нидерланд улс Британиас онгоц хүлээж авахгүй гэлээ.

Нидерландын Засгийн газар тодорхой хугацаанд хэрэгжих уг хорионы талаар болон тус улсад ч Их Британид тархаж байгаа коронавирусний төрөл илэрч эхэлсэн талаар мэдээлжээ. Одоогоор нарийн хяналт шалгалт явагдаж байгаа аж.

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ сарын 14-нд тус улсад СOVID-19-ийн шинэ төрөл тархаж эхэлсэн талаар мэдээлсэн юм. Уг төрөл нь илүү хурдан тархдаг бөгөөд Лондонд хөл хорионы дээд зэргийг тогтоожээ.

 

Top