КОВИД 19 I БНСУ-д шоронд халдварын томоохон голомт үүсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20


БНСУ-д коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдсээр байна. Өмнөд Солонгост коронавирусний халдвар хоногт 1097-оор нэмэгджээ. Энэ нь тус улсад цар тахал эхэлснээс хойш хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болсон байна.

Нийслэл Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг шоронд халдварын томоохон голомт илэрчээ. Уг шоронгийн 184 хоригдол, нэг ажилтан коронавирусний халдвараар өвчилсөн талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Тус шоронд авлигын хэргээр шийтгүүлсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак хоригдож байгаа бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өмнөд Солонгост шоронгоос гадна Чонжү хотын асрах газрын 61 хүн өвчилж, халдвар сүүлийн таван өдөр дараалан 1000 гаруйгаараа бүртгэгдэж байгаа юм.
 

 

Top