Францын Ерөнхийлөгч Макрон коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны коронавирусний халдварын шинжилгээ эерэг гарсан байна. Елисейн ордноос мэдээлснээр Францын Ерөнхийлөгчид халдварын хөнгөн шинж тэмдгүүд мэдрэгдэж эхэлсний дараа шинжилгээ өгчээ.

Макрон өөрийгөө тусгаарлаж, зайнаас ажлаа үргэлжлүүлэх аж. Тус улсын хүн бүрт хамаатай, одоо мөрдөж буй ариун цэврийн журмын дагуу Францын Ерөнхийлөгч долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах гэнэ.

Эммануэл Макронтой ойр харьцсан байх магадлалтай байгаа Францын Ерөнхий сайд Жан Кастекс мөн өөрийгөө тусгаарлажээ.

Францын Ерөнхийлөгчийн эхнэр Брижит Макроныг мөн тусгаарласан байна.

Францын Ерөнхийлөгчөөс өмнө нэлээд хэдэн улсын удирдлага коронавирусний халдвараар өвчилсөн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Монакогийн тайж Альбер II зэрэг хүмүүс коронавирусний халдварыг ялсан билээ.

 

Top