Улсын хэмжээнд халдварын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ (2020.12.12, 11:00 цаг). 

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 17529 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан талаар ЭМЯ мэдээллээ.  

Улаанбаатар хот дахь бусад голомт болон орон нутагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авснаар Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын халдвар авсан тоо 20 боллоо.

Улсын хэмжээнд дотоод дахь халдварын тоо өнөөдрийн байдлаар 454 хүрч, нийт бүртгэгдсэн халдвар 906 боллоо.
 

ШУУД ҮЗЭХ
 

Top