А.Амбасэлмаа: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 1 иргэнээс ХАЛДВАР илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.11/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 20633 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдлаа. Дөрөв нь давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Нийт өвчллөл 138 боллоо. Сэлэнгэ аймагт нэг халдвар илэрлээ. Ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ" гэх мэдээллийг өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 
Top