Тав хоногийн хугацаанд 664 хавьтлыг тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Өнгөрсөн тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 13-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын ойрын болон дам хавьтлын 664 иргэнийг тусгаарлажээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн шөнө Онцгой байдлын ерөнхий газраас ажиллагаа зохион байгуулж 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарласан талаар тус газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ярьсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгаарлан ажиглах байрт 1981 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 26 ажиглах байрт 1520 хүн тусгаарлагдаж байгаа юм.

Тусгаарлан ажиглах байруудад цагдаагийн байгууллагын 161, эрүүл мэндийн байгууллагын 96, онцгой байдлын 61 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Top