СУДЛААЧ | Дэлхий дахин 2021 оны өвөл хэвийн амьдралдаа шилжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Коронавирустэй тэмцэх вакциныг АНУ-ын Pfizer компанитай хамтран зохион бүтээж буй BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин ирэх өвөл буюу 2021 оны өвөл хэвийн амьдралд шилжинэ гэж мэдэгджээ.

“Халдварын тархалт, вакцин зохион бүтээж буй олон оролдлогуудыг харсан ч ирэх өвөл хэвийн амьдралд шилжих боломжтой байна. Хамгийн сайн мэдээлэл нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй гурван ч вакцин байгаа нь энэ тооцооллыг бататгах нэг сэжүүр юм” гэж BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин ярьжээ.

АНУ, ХБНГУ-ын хоёр компанийн хамтран зохион бүтээж буй вакцин нь судалгаанд хамрагдсан 94 хүнд үр дүн нь 90-ээс дээш хувьтай гарсан юм. Үүнээс олон хүн хамрагдсан судалгааны үр дүн ч сайн байна.

Дээрх вакцинаас Их Британи улс эхний ээлжид 10 сая тунг захиалсан. Европын холбоо ч дээрх вакцинаас 300 сая тунг захиалахаар тохиролцоод байна.


Эх сурвалж: BBC Science

Top