СЭМҮТ | Коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүст сэтгэл зүйн эмгэг илэрч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавирусээр өвчлөөд эдгэсэн 147 хүнд судалгаа хийхээд 21 хувьд нь сэтгэл түгших эмгэг илэрчээ. Түүнчлэн 6.8 хувь нь сэтгэл гутралтай болсон байна.

Эдгэрсэн хүмүүсийн 4.1 хувь нь нойргүйдэлтэй байсныг ч тогтоожээ.

 “Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гэх мэдээллийг хүн хүлээж авахдаа стрессдеж байгаа. Энэ бол бие хүний сэтгэл зүйн хариу урвал юм. Та бүхэн стрессд орсоноо таньж мэдэхэд стрессдэхгүй байж болно. Илүү бүтээлч хандлагаар асуудалд хандах нь хамгийн зөв сонголт. Мөн ажил, амралтын хуваарь гаргаад юу хийхээ нарийн төлөвлөж чадвал стресст өртөхгүй байх боломжтой” гэж СЭМҮТ-ийн захирал С.Насанцэнгэл ярилаа.

Дэлхий дахинд коронавирусээр өвчилсөн хүмүүст сэтгэцийн ямар нэгэн эмгэг илэрч байгааг судалгаагаар тогтоосон ч албан ёсоор коронавирусний сөрөг нөлөөлөлд багтаагаагүй байна.

Тиймээс баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд итгэх, өөрийн сонирхол, хоббигоо нэмэгдүүлэх, ном унших, шатар тоглохыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

 

 

Top