Дэлхий дахинд нэг хоногт 628 136 халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Дэлхий дахинд өнгөрсөн нэг хоногт коронавирусний халдварын нийт 628 136 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн нэг хоногт Хойд болон Өмнөд Америкт хамгийн олон тооны буюу 234 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Европт 291 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ.

Дэлхий дахинд нийт 53 сая гаруй хүн халдвар авснаас 1.29 сая гаруй хүн нас бараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top