Дани коронавирусний улмаас бүх булгаа устгасан нь алдаа байсан гэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Данийн Хүнсний асуудал эрхэлсэн сайд Могенс Йенсен орон нутгийн TV2 сувагт ярилцлага өгөхдөө эрүүл булгануудыг устгасан нь алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, Данийн Засгийн газарт коронавирусний халдвар гарсан фермийн аж ахуйнуудаас бусад газрын булгануудыг устгахыг шаардах хууль эрх зүйн үндэслэл байгаагүй гэнэ. Тэрбээр түүний хариуцсан яаманд гарч буй асуудлын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Данийн парламентын чуулган дээр үг хэлэхдээ тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен хууль тогтоогчдын зүгээс тавьсан ширүүн асуултуудтай тулгарч, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Булгануудад мутацад орсон коронавирус илэрсэнтэй холбогдуулан Данийн Засгийн газраас гаргасан бүх булгыг устгах шийдвэр нь парламентын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан байна.

“Berlingske” хэвлэлд бичсэнээр, энэ шийдвэр булга үржүүлдэг фермийн аж ахуй эрхлэгчдийн дургүйцлийг хүргэжээ. Бүх булгыг устгаснаар ийм төрлийн аж ахуй эрхэлдэг олон гэр бүлийг сүйрэхэд хүргээд байна гэж тус сонин онцолжээ.

Сануулахад, Данийн Засгийн газар мутацад орос корнавирус энэ амьтанд илэрсэнтэй холбогдуулан 15-17 сая булгыг шатаах замаар устгах шийдвэр гаргасан билээ. Мутацад орсон коронавирус нь хүний бие организмд орсноор эсрэг биет үүсгэх чадварыг нь сулруулдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
w(192.82.73.59) 2020 оны 11 сарын 11

huurhii amitad

0  |  0
Badarch taxar(59.153.114.18) 2020 оны 11 сарын 11

Teneg daniyd heleh vg alga

0  |  0
Top