Чечень сонин, Charlie Hebdo хоёр шог зургаар дайсагналцав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Францын Charlie Hebdo сэтгүүл Францад гарч байгаа исламын хэт даврагчдын алан хядах үйл ажиллагааны үеэр дахин нэг шог зураг гаргалаа. Энэ сэтгүүлийн зөнч Мухаммадыг доромжилсон шог зургийн балгаар исламын шашинтнууд халдлага үйлдэж, хэд хэдэн хүн амь насаа алдаад байгаа юм. Charlie Hebdo сүүлийн дугаартаа толгой нь тасарсан гурван бүжигчин бүсгүй инээн бүжиглэж байгаа зураг тавиад “Франц хэзээ ч Францаараа үлдэнэ” гэж тайлбар бичсэн байлаа. Тэд зөнч Мохаммадын зургийг хичээл дээрээ үзүүлээд толгойгоо таслуулсан багшийг дурссан бололтой.

Үүний дараа Чечений Вести сонин мөн шог зургаар хариуг нь барьжээ.

“Charlie Hebdo сэтгүүл шог зураг гэдэг уран бүтээлийн сайхан төрлийг доромжилж байна. Бид жинхэнэ шог зураг гэж юу болохыг харуулахаар шийдлээ” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Block(155.4.39.118) 2020 оны 11 сарын 08

crazy chechenuud

0  |  0
Top