Азербайжанчууд Ким Кардашьяны инстаграмыг довтоллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Реалити шоуны армен гаралтай од Ким Кардашьян Уулын Карабахт Азербайжантай мөргөлдөөн үүсгээд байгаа Армен улсад нэг сая ам.доллар хандивласан талаар бид мэдээлсэн билээ.
 


Ким мөн 189 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан, Армены санд нэг ч доллар болтугай хандивлахыг хүссэн юм.

Тэрбээр “Эрэлхэг зоригтой эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслахаар мөнгө илгээлээ. Алс хол оршдог ч бид нэг армен үндэстэн билээ" гэж ярьсан юм. Алдартай хүний үг, сурталчилгаа хэрэг болж, одоо Армены санд 100,8 сая ам.доллар цуглаад байгаа гэнэ.

Харин энэ пост азербайжанчуудад таалагдсангүй. Тэд Кимийн инстаграм хуудсанд довтолж, шүүмжилсэн сэтгэгдлээр булж байгаа гэнэ.

“Карабах бол Азербайжан. Карабах бол манай нутаг”, “Кимийн өгсөн мөнгөөр тэд хэдэн зуун энгийн номхон азербайжан иргэдийг алж хөнөөнө” гэж бичсэн байлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 14

Nigger

0  |  0
Top